Бид авъяас чадвар, Технологи, Хүний нөөцийн бодит шийдлүүдийг ашиглан ажилладаг

Ижил төстэй төслүүд

Инноваци шингэсэн, уян хатан үнийн бодлогыг танай компанид санал болгож байна.

0

ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ

0

ТАТВАР ТӨЛӨЛТ /ТЭРБУМ/

0

АЖИЛТНУУД

Тэд юу хэлэв?

Түншүүд

"ZTE корпораци" нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэлхийн тэргүүлэгч компани юм. Бид Монгол улсад 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлж, мэдээлэл харилцаа холбооны салбартүе үеийн шинэ технологи нэвтрүүлж байна. Нью-Оптик ХХК-тай өдийг хүртэл урт хугацаанд тогтвортой, найдвартай, харилцан итгэлцэлтэй хамтран ажиллаж байна. "Нью-Оптик" ХХК нь манай компанийн А зэрэглэлийн туслан гүйцэтгэгч компани юм. Тэд манайхтай өндөр хурдны DWDM, SDH төхөөрөмжийн угсралт, монгол улсын мэдээллийн технологийн суурь сүлжээ байгуулах төсөлд 1500 орчим км шилэн кабель суурилуулсан, шинэ зууны боловсрол төслийн УБ, Архангай, Ховд аймгийн сургууль цэцэрлэгүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, УБТЗ-д Тетра технологи нэвтрүүлэх төслийн 30-70 м цамхаг угсарч суурилуулсан зэрэг томоохон ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн, удирдлагын болон техникийн чадавх сайтай компани гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна. Танай хамт олонтой цаашид олон жил хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Гао Чуанжин

ZTE корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал

“Нью-Оптик” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье! Манай компани Эвридэй ферм ХХК-ийн захиалгаар 10 МВт суурилагдсан хүчин чадалтай МОННАРАН Нарны цахилгаан станц байгуулах төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ба эх үүсвэрийн хэсгийн угсралтын ажлын туслан гүйцэтгэгч Нью-Оптик ХХК-ийн хамт олонтой хамтран ажиллаж ашиглалтад амжилттай оруулсандаа баяртай байна. Уг төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж жил дамнан барилга угсралтын ажил үргэлжилж төлөвлөсөн хугацаандаа 2017 онд амжилттай дуусахад та бүхний талбайн дотоод зохион байгуулалт, ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай гүйцэтгэх, ажилтнуудын чадавх, хийж буй ажилдаа мэргэшсэн байдал болон компанийн санхүү, удирдлагын чадвар зэрэг нь маш их дэмжлэг болж байсан. Энэ хугацаанд мөн ямар нэгэн осол аваар гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж байсныг дурдах нь зүйтэй. Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байсныг дурдахын ялдамд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Батболд Доржжанцан

Бридж констракшн ХХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж 7/3, Центрум оффис, 7-703  Утас: 7577 9333

И-мэйл хаяг: contact@newoptic.mn Вэбсайт: www.newoptic.mn